image

МОНСЕРТФ ХХК

“МонСертф” ХХК нь 2016 оны 01 сарын 27-нд менежментийн тогтолцооны олон улсын стандартуудаар баталгаажуулалт явуулж гэрчилгээжүүлэх, стандартын сургалт зохион байгуулах зорилготойгоор байгуулагдсан.

Манай компани нь “ТӨГС ТӨГӨЛДРИЙГ ХЭВШИЛ БОЛГОЖ, БИД ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨНӨ” гэсэн уриан дор байгууллагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн итгэлийн хүлээн Монсертф Групп болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

 АЛСЫН ХАРАА

 Монгол оюун ухаан, мэдлэгийг дэлхийн зах зээлд гаргах, олон улсын менежментийн тогтолцоогоор мэргэшсэн Монгол аудитор, сургагч багш, зөвлөхүүдийн оюуныг экспортлох, тэдний үнэлэмжийг олон улсын жишигт хүргэх

 ЭРХЭМ ЗОРИЛГО

 Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын менежментийн тогтолцоо нь стандартын шаардлагад нийцсэн эсэхэд үнэлгээ хийх замаар менежментийг олон улсын жишигт хүргэх, сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд оршино.

 ЧАНАРЫН БОДЛОГО

Хэрэглэгчийн болон холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн шударга ёс болон ажил хэрэгч зарчмын шаардлагыг бүрэн биелүүлж, шударгаар ажиллан менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйлчилгээг чанартай гүйцэтгэж, үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээж, сэтгэл ханамжийг нь байнга дээшлүүлж ажиллана.

Бид менежментийн тогтолцоогоо байнга сайжруулах явдалд шийдвэр төгс байна. Манай менежментийн тогтолцоо нь олон улсын ISO/IEC 17021-1-2015, ISO/IEC 17021-2-2016, ISO/IEC 17021-3-2017, ISO/IEC 17021-10-2018, ISO/TS 22003-2013 стандартуудад нийцсэн, бүрэн хэмжээгээр баримтжуулсан тогтолцоо байх болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Mонсертф ХХК нь менежментийн тогтолцооны стандартуудаар үндэсний зөвлөх, аудитор, багш нарыг бэлтгэх зорилтоо олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2016-2018 онуудад амжилттай хэрэгжүүлж хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэн 67 аудитор, 8 сургагч багшийг бүртгэлжүүлээд байна.

“МонСертф” ХХК нь 2016 оны 12 сараас менежментийн тогтолцооны стандартуудаар баталгаажуулалтын аудитыг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 133 аж ахуйн нэгж,  байгууллагад 8 стандартаар баталгаажуулалт хийж 204 гэрчилгээ олгоод байна.

Бид менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн явуулах туршлага хуримтлуулах, үндэсний болон олон улсын түвшинд итгэмжлүүлэхийн тулд гадаад хамтын ажиллагаагаа өргөтгөх шаардлагын дагуу 2016 оны 2 дугаар сараас Британы Стандартын Байгууллага (BSI)-тай хамтран ажиллаж тэдний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш нарын дэмжлэгтэйгээр менежментийн тогтолцооны стандартуудаар сургалт зохион байгуулж үндэсний зөвлөх, аудитор, багш нарыг бэлтгэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

2016 оны 10 сард Олон улсын “Анка Глобал” консерциумтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар тэднийг Монгол улсад төлөөлөн баталгаажуулалтын гэрээ байгуулах, баталгаажуулалт явуулах, “Анка Глобал” консерциум хариуцсан төлөөлөгч ажиллуулах, хүний нөөцийг бэлтгэх нөхцөл бүрдүүлсэн “ИТГЭМЖЛЭХ БИЧИГ” үйлдэн, үндэсний зөвлөх, аудитор, багш нарыг тодорхой стандартуудаар мэргэшүүлэх зорилгоор  “EEG” байгууллагаас хэд хэдэн удаа багш урьж ажиллуулан хүний нөөцийн чадавхийг сайжруулсан.

Франц улсын баталгаажуулалтын байгууллага “Афнор” групптэй 2016 оны 10 сараас холбоо тогтоон ажилласан бөгөөд 2016 оны 12 дугаар сард тэдний нэрийн өмнөөс Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн “Бодь Даатгал” ХХК-д баталгаажуулалтын аудит хийж гэрчилгээжүүлснээр гадаад хамтын ажиллагаа өргөжиж 2017 оны 2 дугаар сард хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан болно. 2017 онд “Афнор” группыг төлөөлөн “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК, “Монос косметик” ХХК-д Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартаар, “Энөржи Рэссурс”  ба “ЧММ” ХХК-д анх удаа Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны OHSAS 18001:2007 гэсэн 3 стандартаар зэрэг хамтатгасан аудитыг амжилттай явуулж 5 аж ахуйн нэгжид 3 стандартаар баталгаажуулалтын аудит хийж 7 гэрчилгээ олгосон. Мөн 2019 онд үндэсний тэргүүлэх компани болох “Эрдэнэс Таван Толгой” ХК-д Афнор группын өмнөөс Нэгдсэн менежментийн тогтолцооны аудитыг амжилттай хийж “Эрдэнэс Таван Толгой” ХК нь Монголдоо анх удаа Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001 стандартыг нэвтрүүлсэн баталгаажуулалтыг авсан. Үүний зэрэгцээ “Афнор” группт үндэсний 29 аудиторыг бүртгэлд хамруулж олон улсын түвшинд аудит хийх боломж бүрдүүллээ. 

БНХАУ-ын баталгаажуулалтын “UICC” байгууллагатай 2017 оны 5 сард хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар баталгаажуулалт, аудиторын бүртгэл, багш бэлтгэх, онлайн сургалт явуулах талаар хамтран ажиллаж байна. “UICC” байгууллагаас багш урьж Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартаар тэргүүлэгч аудитор бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж 13 аудиторыг бэлтгэн гэрчилгээжүүлээд байна. “МонСертф” ХХК-ны 6 багшийг “UICC”–д мөрдөгддөг журмын дагуу онлайнаар болон байгууллага дээр нь үнэлж, шалган менежментийн тогтолцооны стандартаар багшлах эрхийг баталгаажуулж бүртгүүлээд байна.

“МонСертф” ХХК нь 2019 оны 11 сараас ХБНГУ-ын баталгаажуулалтын “UNIVERSAL” GmbH-ын UniCert баталгаажуулалтын байгууллагатай харилцан хүлээн зөвшөөрөг гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн.

"МонСертф" ХХК нь менежментийн тогтолцооны зөвлөх үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд аливаа нэгэн зөвлөх үйлчилгээ авснаар баталгаажуулалт хөнгөн, хурдан болон хямдхан хийгдэхгүй. 

Төгс төгөлдөрийг хэвшил болгож дэлхийд өрсөлдөнө