image

КОМПАНИЙН ТУХАЙ

“МОНСЕРТФ” ХХК

МонСертф ХХК нь 2016 оны 01 сарын 27 нд Олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, хэрэгжүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд олон улсын баталгаажуулалтын байгууллагыг төлөөлөн баталгаажуулалт явуулж гэрчилгээжүүлэх зорилготойгоор байгуулагдсан.

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Стандартын ууган байгууллага болох Бринтаны Стандартын Байгууллага (BSI)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын статустайгаар менежментийн тогтолцооны стандартуудаар сургалт зохион байгуулах, үндэсний аудитор, сургагч багш бэлтгэх ажлыг 2016 оны 02-р сараас эхлэн явуулсан.

2016 онд зохион байгуулсан сургалтанд BSI-ийн Монголыг хариуцсан бүс нутгийн менежер Дмитрий Ярцев болон BSI-ийн техникийн хорооны нарийн бичгийн дарга Чарльз Корри нарыг урьж оролцуулсан нь байгууллага, аж ахуйн нэгжүүдэд менежментийн тогтолцооны стандартуудын ач холбогдол, давуу талын талаар тодорхой ойлголт олгосон үр дүнтэй ажил болсон.

2016 онд бид BSI, Анка Глобалын дэмжлэгтэйгээр үндэсний аудитор сургагч багш бэлтгэх асуудлыг амжилттай шийдвэрлэж, гэрчилгээжүүлж чадлаа.

2016 онд олон улсын АНКА ГЛОБАЛ консерцум (Турк , Австри , Франц , Энэтхэг ) –тай, 2017 онд Франц улсын баталгаажуулалтын байгууллага Афнор групптэй иж бүрэн түшнлэлийн гэрээг байгуулж эдгээр байгууллагуудын Монгол Улс дахь төлөөллийг хэрэгжүүлэн идэвхтэй хамтран ажиллаж байна.

2016 онд Франц улсын баталгаажуулалтын байгууллага болох Афнор компанитай байгуулсан гэрээний дагуу “Бодь Даатгал” ХХК,  2017 онд Нэйшнл ньюс корпорэйшн ХХК-ийн Блумберг ТВ Монгол зэрэг байгууллагуудад чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн  байдалд баталгаажуулалтын аудит явуулж, үр дүнг нь баталгаажуулан гэрчилгээжүүллээ.

Түүнчлэн Вагнер Ази Тоног төхөөрөмж ХХК, барилга угсралтын ЧММ ХХК-нуудад баталгаажуулалтын аудитыг Афнор группыг төлөөлөн амжилттай явуулж байна.

МонСертф ХХК нь 2017 оны 5 сард Үндэсний итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдэж менежментийн тогтолцооны стандартаар байгууллага, аж ахуйн нэгжид баталгаажуулалт хийх, гэрчилгээжүүлэх эрхтэй боллоо.

 

Шударга байдал

4.2.1  “МонСертф” ХХК-ийн  Удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын газар /УТБГ/ нь удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын ажилд олон улсын баталгаажуулалтын зарчим, хэм хэмжээг баримтлан ямагт  шударга байдлыг хангаж ажиллана.

4.2.2 Үйлчлүүлэгч,  хэрэглэгчдэд   холбогдох  хууль,   дүрэм,   журмыг баримтлан   стандартаар тогтоосон шаардлагад нийцэхүйц үйлчилгээ үзүүлж, удирдлагаас баталсан үйлчилгээний төлбөрийг мөрдөн ажиллана.

4.2.3 Удирдлагын тогтолцооны баталгаажуулалтыг бодит нотолгоонд үндэслэн явуулж, ашиг сонирхлын зөрчил гаргахаас сэргийлэн ажиллана. /МNS ISO/IEC 19011 Чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар/

4.2.4 Шударга байдлын хандлагыг дараах байдлаар мөрдөж ажиллана. Үүнд:

a) Аудиторуудын зүгээс  ажилдаа хувийн ашиг сонирхлын хандлага гаргахаас сэргийлэх арга хэмжээ авна;

b) Компанийн үйл ажиллагаанд дотоод аудитыг Дотоод аудитын журам - МОНС-ББЖ-03:2016-ын дагуу төлөвлөсөн хугацаанд явуулж аудиторуудад өөртөө дүн шинжилгээ хийх боломжийг олгоно;

c) Аудиторуудад аудитын нотолгоог өөрөө эрж хайх нөхцөл, бололцоогоор хангаж ажиллана;

d) Аудитаар шалгуулагч байгууллагын нууцыг чандлан хадгалж, “Баталгаажуулалтын явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах журам  МОНС-ББЖ-11:2016”-ыг мөрдөж ажиллана.