2017-07-16 16:49:55

Монгол Францын харилцаа Олон улсын стандартын баталгаажуулалтаар өргөжиж байна

Олон улсын сургалт, баталгаажуулалтын МонСертф ХХК нь Францын Олон улсын баталгаажуулалтын “Афнор” байгууллагын нэрийн өмнөөс “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-нд Чанарын менежментийн тогтолцооны 9001:2015 стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулж, гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагааг Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа.

Уг ёслолын ажиллагаанд Франц-Монголын Худалдаа аж үйлдэрийн танхим, “Бодь даатгал” ХХК, “Nasional news corporation” ХХК-ны төлөөллүүд байлцлаа.

Энэхүү арга хэмжээний үр дүнд Францын Олон улсын баталгаажуулалтын “Афнор” байгууллагаар баталгаажуулалт хийлгэж гэрчилгээжсэн байгууллага, аж ахуйн нэгжүүд Франц-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн болох, тэдний зохион байгуулж байгаа бүхий л арга хэмжээнд оролцох замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэж байна.