2017-10-27 14:25:44

“Дэлхийн стандарт Монголд ирлээ”

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Худалдааны танхимийн хамтын ажиллагааны хүрээнд  2017 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төвтэй Дэлхийн стандартын баталгаажуулалтын байгууллага болох AFNOR  группын Ази-Европын бүсийн захирал Монгол Улсад айлчилж  байна.

            Айлчлалын хүрээнд тус байгууллага нь Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын магадлан аудит хийхийн зэрэгцээ AFNOR  группын Монгол улс дахь төлөөлөгчийн газраа нээх ёслол Монгол Улсад суугаа Франц улсын ЭСЯ дээр боллоо.

Мөн Олон Улсын стандартын академитай (ISA) хамтран Монгол Улсад бүртгэлтэй, баталгаажсан стандартын зөвлөх, сургагч багш, аудиторуудыг Олон Улсын шинэчлэгдсэн Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001:2015 зэрэг стандартуудаар олон улсын түвшинд  баталгаажуулан бүртгэх ажил хийгдэж байна.

Бүртгэл хийгдэж, баталгаажуулсанаар Монгол аудитор олон улсын баталгаажуулалтын байгууллагын нэрийн өмнөөс Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид аудит хийх эрхтэй болж, хүлээн зөвшөөрөгдөх юм. Ингэснээр Монголын аж ахуй нэгжүүд хилийн чанадаас өндөр өртөгөөр аудитор авчрах шаардлагагүй болж байгаа ба Монгол хүн Монголдоо Монгол компаниа олон улсын стандартын (ISO) дагуу баталгаажуулах боломжтой болж байгаараа онцлог юм.

Түүнчлэн Монгол Европын бизнессийн харилцаанд ихээхэн ач холбогдол болохын зэрэгцээ чанарын баталгаатай үйлдвэрлэл,  экспорт болон импортын  худалдааг өргөжүүлэхэд   ихээхэн нөлөөлөл үзүүлэх юм.