2018-03-31 19:06:24

Олон улсын итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа

Олон улсын баталгаажуулалтын “МонСертф” ХХК нь 2018.03.19-ний өдөр Казахстан улсын Астана хотноо Казахстаны Итгэмжлэлийн байгууллагаас Олон улсын итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа.

Итгэмжлэлийн гэрчилгээ гардуулах ёслолд Казахстаны Техникийн зохицуулалт, Хэмжилзүйн хорооны дарга Галымжан Дугалов, Казахстаны Үндэсний Итгэмжлэлийн байгууллагын Ерөнхий захирал М.Өмырханов, Монгол улсаас Казахстан улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Л. Баатарчулуун болон “Монсертф” ХХК-ийн удирдлагууд оролцлоо.

Казахстаны Үндэсний Итгэмжлэлийн байгууллага нь 800 гаруй лаборатори, үүнээс 400 гаруй хэмжил зүйн калибровкийн лаборатори, 84 бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллага, Менежментийн тогтолцооны 74 байгууллага, 20 гаруй эмнэлгийн лабораторийг итгэмжилсэн. Мөн Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн албаны институтыг итгэмжилсэн туршлагатай байгууллага юм.
Ийнхүү “Монсертф” ХХК нь Монгол улсын хамгийн анхны Олон улсын Баталгаажуулалтын байгууллага боллоо.

Олон улсын итгэмжлэлийн байгууллага (IAF)-ын жинхэнэ гишүүн Казахстаны Үндэсний Итгэмжлэлийн байгууллага нь саяхан Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 22000 стандартын хүрээнд итгэмжлэл явуулахаар хамрах хүрээгээ өргөтгөсөн байна.

Холбоотой мэдээ: Частной компании из Монголии вручен аттестат аккредитации