2018-03-31 20:06:55

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм МонСертф ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Говь-Алтай аймгийн Засаг дарга, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга нарын хооронд байгуулагдсан 2018 оны үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартыг танилцуулах сургалтыг 03 сарын 28-ны өдөр олон улсын итгэмжлэл бүхий менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллага болох "МОНСЕРТФ"ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтанд аймгийн төвийн албан байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл 80 хүн хамрагдлаа.

Энэ үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм МонСертф ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзан Олон улсын стандартыг аймагтаа нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.