2018-03-31 20:11:33

"Дэлхийн Стандарт Монголд" аяныг 7 дахь аймаг болох Баянхонгор аймагт зохион байгууллаа

"Дэлхийн Стандарт Монголд" аян 7 дахь аймаг болох Баянхонгор аймагт ирлээ. Аян амжилттай үргэлжилж 60 гаруй төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагууд танилцуулах сургалтанд хамрагдлаа. Баянхонгор аймгийн хөгжлийг дэмжих, цаашлаад дэлхийн зах зээлд нутгийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг гарахад сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй байгууллагууд болон тэрхүү боломжийг бүрдүүлэхээр зорин ирсэн МонСертф ХХК-ийн хамт олныг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Өнөржаргал хүлээн авч уулзлаа.

Хамран ажилласан СХХ-ийн дарга М.Хосбаяр, хамт олонд талархал илэрхийлье.