2022-03-31 20:20:03

Казакстан Улсын итгэмжлэл

Монсертф ХХК нь 2018 оны 03 сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Казакстан Улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөс ISO 17021-1:2015 стандартын дагуу ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтыг хийхээр 2023 оны 03 сарын 18-ны өдөр хүртэл анхлан итгэмжлэгдсэн. 

Казахстаны Үндэсний Итгэмжлэлийн байгууллага нь 800 гаруй лаборатори, үүнээс 400 гаруй хэмжил зүйн калибровкийн лаборатори, 84 бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллага, Менежментийн тогтолцооны 74 байгууллага, 20 гаруй эмнэлгийн лабораторийг итгэмжилсэн. Мөн Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн албаны институтыг итгэмжилсэн туршлагатай байгууллага юм. “Монсертф” ХХК нь Монгол улсын хамгийн анхны Олон улсаар итгэмжлэгдсэн Баталгаажуулалтын байгууллага боллоо.

Маягт татах