Баталгаажуулалт

МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТ

Баталгаажуулалтын зорилго

   Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн тогтолцоо нь стандартын шаардлагад нийцсэн эсэхэд үнэлгээ хийх замаар зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд баталгаажуулалтын зорилго оршино. 

Хамрах хүрээ

  • Менежментийн тогтолцооны баталгаажуулалт (ISO 9001, ISO 14001, ISO 22000, OHSAS 18001 г.м)

Баталгаажуулалтыг хэрэгжүүлэгч

   “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” МУ-ын хуулийн хүрээнд менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг олон улсын MNS ISO/IEC 17021 стандартын дагуу  итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага хэрэгжүүлнэ.

Баталгаажуулалтын аудит

  • Байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлт (өргөдөл)-ийн дагуу Менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлсэн байдалд  баталгаажуулалтын аудит  явуулна.
  • Олон улсын жишгийн дагуу баталгаажуулалтын аудит 2 үе шаттай байна.
  • Баталгаажуулалтын аудитын үр дүнг үндэслэн гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулна. Үүнд:
  • “МонСертф” ХХК-ийн гэрчилгээ;
  • Хоёр талын хамтын ажиллагааны гэрээний дагуу Францын AFNOR баталгаажуулалтын байгууллагын гэрчилгээ;
  • Олон улсын баталгаажуулалтын байгууллага Anka Global консерциумын Монгол дахь албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхтэй  байгууллагын  хувьд  консерциумын бүрэлдэхүүнд багтдаг (FQC, TQCSI, UDEM, TUV Austria) баталгаажуулалтын байгууллагын  гэрчилгээг тус тус олгодог.
  • Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 22000:2005 зэрэг стандартуудыг нэвтрүүлж, хэрэгжүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжүүд нь давтан аудитыг олон улсын баталгаажуулалтын AFNOR, Анка Глобал консерцумын аль нэгийг сонгон МонСертф ХХК-иар аудит хийлгэх боломжтой.

ISO 9001:2008 стандарт нэвтрүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж ISO 9001:2015 стандартад шилжих

  • Олон улсын итгэмжлэлийн форумаас гаргасан IAF ID 9 шилжилтийн төлөвлөлтийн  удирдамжийн   дагуу ISO 9001:2008 стандартаас ISO 9001:2015 стандартад шилжих хугацаа нь 2018 оны 09 сар хүртэл үргэлжилнэ.
  • Иймд ISO 9001:2008  стандартыг хэрэглэж буй байгууллагууд дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна.  Үүнд:
  1.   Шинэчлэгдсэн шаардлагад нийцүүлэхийн тулд тухайн байгууллагад шаардлагатай байгаа өөрчлөлтийг (gap) тодорхойлох;
  2.   Шилжилтийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах;
  3. Бүх оролцогч талуудыг холбогдох сургалт, мэдлэгээр хангах;
  4. Одоогийн хэрэгжиж буй чанарын удирдлагын тогтолцоонд нэмэлт өөрчлөлт оруулах, үр дүнгийн баталгааг хангах; 
  5.   Шаардлагатай  тохиолдолд баталгаажуулалтын байгууллагатай хамтран ажиллах.