Үндэсний аудитор, сургагч багш бэлтгэх

   “МонСертф” ХХК нь менежментийн тогтолцооны стандартаар мэргэшсэн үндэсний аудитор, сургагч багш нарын бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэн бүртгэх,  чадавхийг  нь  байнга  дээшлүүлж  хүний  нөөцийг бүрдүүлэх зорилгоор BSI-ийн ACP хөтөлбөрт хамрагдах, AFNOR болон ANKA GLOBAL-ийн аудиторын, EEG-ийн  сургагч багш нарын бүртгэлд хамруулах ажлыг эхлүүлэн орон тооны ба орон тооны бус аудитор, сургагч багш нарын бүртгэлийг МонСертф ХХК-ийн бүртгэлийг явуулж байна.

Манай бүртгэлд хамрагдах, улмаар олон улсын хэмжээнд менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, баталгаажуулах, багшлах чиглэлээр ажиллах чадавхи эзэмших зорилго бүхий Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аудитор, сургагч багш нар нь манайд хандаж бүртгэлд хамрагдах бүрэн боломжтой.

“МонСертф” ХХК нь бүртгэлд хамрагдсан аудитор, сургагч багш нарын чадавхийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх чиглэлээр дараахи сургалтуудыг гадаад хамтын ажиллагааны хүрээнд байнга зохион байгуулж байх болно. Үүнд:

  • Үндэсний аудитор бэлтгэх, мэргэшүүлэх сургалт
  • Үндэсний сургагч багш бэлтгэх, мэргэшүүлэх сургалт