2018-03-31 19:17:44
"Дэлхийн стандарт Монголд" аян Завхан аймагт
Аяны хүрээн дэхь сургалт, уулзалт 3 сарын 12-ны өдөр Завхан аймагт болж, 100-аад аж ахуй нэгж, иргэд оролцлоо. Бидний ажлыг дэмжиж найрсагаар хүлээн авч уулзсан СХХэлтсийн дарга Г.Цэцэгээ, хэлтсийн хамт олон болон аймгийн Засаг дарга Д. Батсайхан нарт гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Та бүхний ажил үйлсэд амжилт бүхний дээдийг хүсэе!
Ийнхүү бид аяны дараагийн аймаг болох Увс аймаг луу аяны жолоогоо заллаа. 3 сарын 14-нд 10.00 цагаас Увсад уулзацгаая. ISO 9001:2015 стандарт модуль 1 сургалт үнэ төлбөргүй зохион байгуулагдах тул сонирхсон аж ахуй нэгж, иргэдийг оролцохыг уриалж байна.