Увс аймгийн "Мон тува" махны үйлдвэрт ISO 9001:2015, ISO 22000 стандартуудыг нэвтрүүлнэ
"Дэлхийн Стандарт Монголд" сургалтын аян Увс аймагт зохион байгуулагдлаа.
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон, дарга Батжаргал Сэмжидийн тусламжтайгаар маш сайн зохион байгуулсанд та бүхэндээ талархал илэрхийлье. Мөн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид, аж ахуйн нэгжүүд дэмжиж ажилласанд баярлалаа.
Нийт давхардсан тоогоор 100 гаруй аж ахуйн нэгж, төрийн байгууллага, 160 гаруй хувь хүмүүст Олон Улсын стандартын ач холбогдол, тогтолцооны стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдол, хэрхэн яаж нэвтрүүлэх талаар Увс аймагт хамтдаа томоохон давалгаа үүсгэсэн гэдэгт итгэлтэй байна. Яг одоогийн байдлаар 200 ширхэг сургалтын материал дууслаа.
Увсчууд аль хэдийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгож стандарт нэвтрүүлэлтээрээ орон нутагт түүчээлж байгаа нь талархалтай.
Мөн "Мон тува" махны үйлдвэрт ISO 9001:2015, ISO 22000 стандартуудаар Олон улсын баталгаажуулалт хийлээ. Төр хувийн хэвшлийн түншлэл амжилттай үргэлжилж, үлгэр жишээ болж байна.