2021-06-08 12:20:07

БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ ХЭРЭГЛЭХ ЗААВАР МОНС-AЗ-02-2020

НЭР, ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

 

Анхдагч сав, баглаа боодол –  Нэгж бүтээгдэхүүний савлагаа

Хоёрдогч сав, баглаа боодол – Багц савлагаа (бүтээгдэхүүн бүрийн онцлогоос өөр өөрөөр нэрлэж болно. Сагс, блок, даацын шуудай гэх мэт.)

Гуравдагч сав, баглаа боодол – Тээврийн зориулалттай авдар, хайрцаг контейнер гэх мэт

 

БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 Зааврын  зорилго:

  • Тэмдгийг ашиглагч талын эрх
  • Тэмдгийг хэрэгжүүлэгч талын эрх
  • Тэмдгийг ашиглах эрхийн хүчинтэй хугацаа
  • Ашиглах эрхийг цуцлах
  • Дуу дүрс бичлэг болон мультимедиа
  • Тэмдгийг ашиглах дүрэм журам болон хяналт
  • Баталгаажуулалтын  тэмдгийн загвар (сертификат)                               

Тэмдгийг эзэмшигч:

Энэхүү  тэмдгийг эзэмшигч  нь “Монсертф“  ХХК-ийн Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын газар бөгөөд  тэмдгийг хэрэглэх эрх олгоно.

Тэмдгийн зорилго:

Энэхүү тэмдэг нь бизнесийн харилцаанд  “Монсертф” ХХК-ийн  баталгаажуулалтын байгууллагын баталгаа болж менежментийн систем, байгаль орчны менежмент, чанарын  менежмент, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо болон  “Монсертф” ХХК-ийн баталгаажуулсан олон улсын менежментийн тогтолцооны стандартын шаардлага хангасан байгууллагын тодорхойлолт болно.

Тэмдгийг хэрэглэгч нь:

Менежментийн тогтолцоо нь бүхэлдээ эсвэл тодорхой байршилд, хамрах хүрээнд багтсан үйл ажиллагаа нь “Монсертф“  ХХК-ийн менежментийн тогтолцооны баталгаажуулалтын газраар баталгаажсан байгууллага.

Тэмдгийг эзэмшигч талын эрх :

Тэмдгийг хэрэглэгч талын эрх нь байгууллагад:

  • “Монсертф” ХХК –аас авсан хүчинтэй гэрчилгээтэй байх
  • Гэрээгээр болон хуулиар баталгаажсан байх
  • Тэмдэгт нь МонСертф ХХК-ийн өмч бөгөөд гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
  • Энэхүү зааврыг чанд дагаж мөрдөх үүрэгтэй
  • Тэмдгийг лабораторийн сорилт, калибраци болон сорилт, шалгалтын тайлан, гэрчилгээ дээр хэрэглэхийг хориглоно.

 

Тэмдгийг хэрэглэгч талын эрх :

Баталгаажуулалт нь Монгол Улсын хууль, олон улсын стандарт, норматив баримт бичгүүд болон гэрээний нөхцөлүүдийн дагуу хийгдэх ба энэ баримт бичгийн зааварт дүрс зураглал, баримттай хамт хэрэглэж болно.

Тэмдэг нь баталгаажуулалтын гэрчилгээ авсан байгууллагад тэдний баталгаажуулалтын хамрах хүрээнд багтсан байршил, тэдгээрийн байгууламж буюу цонхон дээр, компанийн машин дээр, гуравдагч баглаа боодол дээр, сурталчилгааны материалууд дээр болон вэбсайт, бусад мэдээллийн хэрэгслүүдэд ашиглагдаж болно.

Гэрчилгээний дугаарыг тэмдгийн дараа байрлуулж болно.

Баталгаажуулалтын хамрах хүрээ нь тухайн байгууллагын бүх байршил болон үйл ажиллагааг бүхэлд нь хамраагүй тохиолдолд зөвхөн хамрах хүрээнд багтсан барилга байгууламж болон үйл ажиллагаанд дурдагдсан нөхцөлд  л ашиглана. Ингэж дурдах нь хангалттай, зохистой гэж үзвэл богиносгон илэрхийлж болно.

Ерөнхийдөө, баталгаажуулалттай холбоотой мэдээлэл болон тэмдэгийн хэрэглээ нь тодорхой, шууд, баталгаажуулалтын хамрах хүрээг заасан байх шаардлагатай. (гэрчилгээжсэн байгууллага, барилга болон үйл ажиллагаа).

Лабораторийн тест, тайлан, сорилтын үр дүн дээр менежментийн тогтолцоонд баталгаажуулалтын тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэж болохгүй. Гэхдээ дараах үг хэллэгийг ашиглаж болно. “Лабораторийн тест/сорилтыг Монсертф ХХК-аар Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартаар баталгаажуулсан компанийн лабораторид хийв”.

 

Байгууллагын лого

 Баталгаажуулсан тэмдгийг нэрийн хуудсан дээр хэрэглэж болно. Ингэхдээ тэмдэгийн хэрэглэгдэх өнгө болон хэмжээний зааврыг баримтална.

Бүтээгдэхүүн, баглаа боодол, техникийн мэдээллийн хуудсан дээр тэмдгийг  ашиглах онцгой хэрэглээ

Баталгаажуулалатын гэрчилгээ авсан байгууллага нь тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэхдээ баталгаажуулалтын тухай нийлүүлэгчид болон үйлчлүүлэгчид-дээ эргэлзээ төрүүлэхгүйн тулд баглаа боодолдоо анхааралтай хандах шаардлагатай.

Тэмдгийг ямар ч нөхцөлд хэрэглэгчид хүрэх анхдагч сав, баглаа боодол дээр харагдах байдлаар байршуулж болохгүй.

Харин дараах тайлбарын хамт хоёрдогч болон гуравдагч бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээр байрлуулж болно. “Бүтээгдэхүүний загвар, үйлдвэрлэл нь МонСертф ХХК-ийн Чанарын менежментийн тогтолцооны  ISO 9001 гэрчилгээгээр баталгаажуулагдсан” эсвэл “Бүтээгдэхүүнийг Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 хэрэгжүүлсэн МонСертф ХХК-аар баталгаажуулсан компани /үйлдвэр/ байгууламж-д үйлдвэрлэв” гэх мэт тодорхой, шууд утгаар илэрхийлнэ.

Тэмдгийг техникийн мэдээллийн хуудсанд бүтээгдэхүүн, баглаа боодлоос тусад нь дараах зааврыг даган байршуулж болно. Үүнд: гаднаасаа харагдахгүйгээр баглаа боодлын дотор хийсэн техникийн мэдээллийн хуудас дотор “баталгаажсан менежментийн тогтолцоо” гэсэн үгтэй байрлуулсан, мөн логоны тусгай хэрэглээний тухай өмнөх бүлэгт заасныг хэрэгжүүлсэн байна.  

Тэмдгийг баримт бичгэнд хэрэглэх нөхцөл

Баталгаажуулагдсан байгууллага тухайн байгууллагын албан нэр эсвэл логоны хажууд тэмдгийг байрлуулсан нөхцөлд түүнийг ашиглаж болох ба баталгаажуулалтын хэрэглээний хамрах хүрээнд эрсдэл үүсгэхээс сэргийлнэ.

Баталгаажуулагдсан байгууллага нь еерийн байгууллагын танилцуулга, вебсайт, каталог, брошур, танилцуулга дээр баталгаажуулалтын тэмдэг, тэмдэглэгээ болон гэрчилгээг хэрэглэж нийтэлж болох бөгөөд ингэхдээ өмнө энэхүү баримт бичигт дурдагдсан зааврыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

Баталгаажуулалтын тайлбарыг тэмдэг тэмдэглэгээний хажууд байрлуулах ба бүтээгдэхүүний зураг, лого, зураглал болон бичвэрийн хажууд байрлуулж болохгүй.

Стандартын категори бүрт тэмдэг хэрэглэх нь

Хэрэв тухайн байгууллага хэд хэдэн стандартаар баталгаажуулагдсан бол стандарт бүрт тэмдэг хэрэглэнэ.

Нэгдсэн менежментийн тогтолцоонд тэмдгийг хэрэглэх нь

Хэрэв тухайн байгууллага Чанар, Байгал орчин, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ISO 9001 + ISO 14001 + ISO 45001 зэрэг 3 стандарт дээр тулгуурлан эзэмшдэг бол хамрах хүрээнээс хамаарч нэг логог нэг стандартын категорид  байхаар эсвэл нэг тэмдэгэнд QSE үгэн бичвэртэй байхаар байрлуулна.

Тэмдгийг ашиглах эрх нь гэрчилгээний хүчинтэй хугацаатай ижил хугацаанд хүчинтэй байна.

Гэрчилгээний хүчинтэй хугацаа бизнес эрхлэгчийн хүсэлтээр буюу бусад нөхцөлөөр тодорхой хугацаанд түдгэлзүүлсэн тохиолдолд тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэхийг зогсооно. Түр зогсоох үед тухайн байгууллага гэрчилгээжсэн, баталгаажуулсан тухай дурдах ёсгүй.   Гэрчилгээ, тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх эрхийг эргэн сэргээсэн тохиолдолд дахин хэрэглэж болно.

Баталгаажуулалтын хамрах хүрээг багасгасан тохиолдолд зөвхөн тухайн баталгаажуулалтанд хамрагдсан байршил болон үйл ажиллагаанд тэмдэг тэмдэглэгээг хэрэглэнэ.

Ашиглах эрхийг цуцлах

Баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалт олгосон байгууллагаас тэмдгийг ашиглах нөхцөл хангахгүй үед түүнийг ашиглах эрхийг ямар ч цаг үед цуцлах эрхтэй.

Ашиглах эрхийг цуцлах нь шуурхай арга хэмжээ авах шалтгаан болох ба ашиглах эрх нь цуцлагдсан газарт шаардлагатай бүх арга хэмжээг авна.   Бүх барилга байгууламж, хоёрдогч сав баглаа боодол, савалгаа, сурталчилгааны материал болон мэдээллийн хэрэгсэлд байршуулсан тэмдгийг устгана.

Дуу дүрс бичлэг болон мультимедиа

Дуу дүрс бичлэгийн харилцаанд эдгээр дүрэм журам хэрэглэгдэнэ.

Байгууллага  тэмдгийг энэхүү заавар, хууль болон гэрээнд заагдсан нөхцлийн дагуу вэбсайт дээрээ байрлуулна.

Тэмдэг нь байгууллагын гэрчилгээ дээрх QR code-оор дамжуулан “Монсертф” ХХК –ийн  вэбсайттай шууд холбогдож болно.

 “Монсертф” ХХК –ийн   ёс зүй болон эрх ашиг, сонирхолд шууд болон шууд бус замаар муугаар нөлөөлөх хандлага бүхий агуулгатай мэдээлэл тухайн байгууллагын цахим хуудаст гарсан тохиолдолд тухайн бизнесийн байгууллагын цахим хуудаснаас  тэмдгийг устгах арга хэмжээ авах болно.

                                          

Тэмдгийг ашиглах зааврын мөрдөлт ба хяналт

“Монсертф” ХХК –ийн   баталгаажуулалтын байгууллага нь хууль ёсны дагуу баталгаажуулалт хийхдээ дараах арга хэмжээг авна:

Баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалт олгох, хадгалуулах, эрхийг түдгэлзүүлэх, дахин сэргээх, цуцлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалтын тухай ижил ойлголттой байх зорилгоор гадаадын байгууллага болон ижил сонирхолтой байгууллагатай холбоо тогтоон ажиллана.
Баталгаажуулалтын байгууллага нь тухайн байгууллагын ерөнхий сонирхолд нийцсэн салбарын үйл ажиллагааг судлах ба баталгаажуулалтын тэмдгийг сурталчилах бүх арга хэмжээг авч ажиллана.
Баталгаажуулалтын байгууллага нь Баталгаажуулалтын хүчин төгөлдөр гэрээний дагуу магадлах болон давтан аудитыг явуулна.

Хамгийн жижиг хэмжээ 1.5  см

Үг, үсэг уншигдаж байвал хамгийн жижиг хэмжээ 1 см байж болно. Жишээ нь: Нэрийн хуудас, жижиг хэмжээтэй хэвлэх материал