АУДИТОРЫН БҮРТГЭЛ
“МонСертф” ХХК нь менежментийн тогтолцооны стандартаар мэргэшсэн үндэсний аудитор, сургагч багш нарын бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэн бүртгэх, чадавхийг нь байнга дээшлүүлж хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор BSI-ийн ACP хөтөлбөрт хамрагдах, AFNOR болон ANKA GLOBAL-ийн аудиторын, EEG-ийн сургагч багш нарын бүртгэлд хамруулах ажлыг эхлүүлэн орон тооны ба орон тооны бус аудитор, сургагч багш нарын бүртгэлийг МонСертф ХХК-ийн бүртгэлийг явуулж байна.
Манай бүртгэлд хамрагдах, улмаар олон улсын хэмжээнд менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, баталгаажуулах, багшлах чиглэлээр ажиллах чадавхи эзэмших зорилго бүхий Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аудитор, сургагч багш нар нь манайд хандаж бүртгэлд хамрагдах бүрэн боломжтой.
“МонСертф” ХХК нь бүртгэлд хамрагдсан аудитор, сургагч багш нарын чадавхийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх чиглэлээр дараахи сургалтуудыг гадаад хамтын ажиллагааны хүрээнд байнга зохион байгуулж байх болно. Үүнд:
- Үндэсний аудитор бэлтгэх, мэргэшүүлэх сургалт
- Үндэсний сургагч багш бэлтгэх, мэргэшүүлэх сургалт
МОНГОЛЫН ГЭРЧИЛГЭЭЖСЭН АУДИТОРУУДЫН БҮРТГЭЛ (MГАБ)
Монголын гэрчилгээжсэн аудиторуудыг МонСертф ХХК-ийн үндэсний хэмжээний бүртгэлд хамруулах, зэрэглэл тогтоох, кодлох, мэргэшүүлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, олон улсын хэмжээнд аудиторуудыг бүртгэдэг, эрх олгодог байгууллагуудын бүртгэлд хамруулах, мэргэшүүлэх чиглэлээр гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, аудиторуудыг олон улс, бүс нутгийн түвшинд ажиллах нөхцөл бүрдүүлэхэд энэ бүртгэлийн зорилго оршино.
Монголын гэрчилгээжсэн аудиторуудын бүртгэл нь:
- Менежментийн тогтолцооны стандартаар аудит хийхэд мэргэшсэн, шинээр суралцах сонирхол бүхий үндэсний орон тооны ба орон тооны бус аудиторуудын бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэн МонСертф ХХК-нд бүртгэх, зэрэглэх, коджуулах,
- Тэдний мэдлэг, чадварыг байнга дээшлүүлэх чиглэлээр гадаад, дотоодын сургалтад тогтмол хамруулж хүний нөөцийг бэхжүүлэх,
- Олон улсын баталгаажуулалтын AFNOR болон ANKA GLOBAL-ийн аудиторын бүртгэлд хамруулан олон улс, бүс нутгийн хэмжээн ажиллах чадавхитай аудиторуудтай болох явдал юм.
МонСертф ХХК нь Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа менежментийн тогтолцооны стандартуудаар аудитороор ажиллах чадавхи эзэмшиж гэрчилгээжсэн, шинээр суралцах зорилго бүхий бүх салбарын хүмүүсийг хүсэлтийнх нь дагуу бүртгэлд хамруулж мэргэшүүлэх бүрэн боломжтой.