2025-03-20 09:50:56

Казакстан Улсын итгэмжлэл

Монсертф ХХК нь 2022 оны 08 сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Казакстан Улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөс ISO 17024:2014 стандартын дагуу Ажилтны баталгаажуулалт гүйцэтгэх байгууллага болж итгэмжлэгдсэн.

Ажилтны баталгаажууллтын хамрах хүрээ нь

  • ISO 9001:2015 стандартын Тэргүүлэх аудитор, Мэргэжлийн Зөвлөх, Сургагч багш, Менежер
  • ISO 14001:2015 стандартын Тэргүүлэх аудитор, Мэргэжлийн Зөвлөх, Сургагч багш, Менежер
  • ISO 45001:2018 стандартын Тэргүүлэх аудитор, Мэргэжлийн Зөвлөх, Сургагч багш, Менежер

Казахстаны Үндэсний Итгэмжлэлийн байгууллага нь 800 гаруй лаборатори, үүнээс 400 гаруй хэмжил зүйн калибровкийн лаборатори, 84 бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллага, Менежментийн тогтолцооны 74 байгууллага, 20 гаруй эмнэлгийн лабораторийг итгэмжилсэн. Мөн Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн албаны институтыг итгэмжилсэн туршлагатай байгууллага юм. “Монсертф” ХХК нь Монгол улсын хамгийн анхны Олон улсаар итгэмжлэгдсэн Ажилтны Баталгаажуулалтын байгууллага боллоо.

Хэрвээ Та өөрийн мэргэшил, туршлага аа баталгаажуулахыг хүсвэл өргөдөл хэсгээс Ажилтны баталгаажуулалт хийлгэх өргөдлийн маягтыг татан авч 17024@moncertf.mn сайт руу илгээнэ үү.

https://moncertf.mn/index.php?module=content&id=382