Уур амьсгалын өөрчлөлтийн талаар анхаарах зүйлсийг менежментийн тогтолцоонд нэмэх тухай IAF-ISO хамтарсан мэдэгдэл 2024.02.22
Mенежментийн тогтолцооны стандарт хэрэгжүүлэгч, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй байгууллагуудын АНХААРАЛД:
IAF (Олон Улсын Итгэмжлэлийн Форум) болон ISO (Олон Улсын Стандартчиллын Байгууллага) #уур_амьсгалын_өөрчлөлт -ийн асуудлыг Менежментийн тогтолцооны стандартуудад нэмэлтээр оруулсан тухай хамтарсан мэдэгдэл гаргасан байна.
https://iaf.nu/.../Joint_ISO-IAF_Communique_re_Climate...
Монсертф ТҮБ-ын баталгаажуулалт болон магадлах аудитын шалгуур үзүүлэлтэд уур амьсгалын өөрчлөлтийг байгууллагын төлөв байдал болон сонирхогч талуудын хэрэгцээ, хүлээлт, шаардлагын дүн шинжилгээний хүрээнд авч үзсэн эсэхийг үнэлэх болно.
Менежментийн тогтолцооны ISO болон ISO/IEC-ийн нийт 31 олон улсын стандартад нэмэлт (amendment in clause 4.1 and 4.2) орсон байна.
Тогтолцооны баталгаажуулалтад оролцогч талуудад зориулсан мэдээлэлтэй дараах линкээр орж танилцана уу.
https://iaf.nu/en/news/iaf-and-iso-publish-joint-communique/