2017-05-11 10:01:35

ISO 31000

ISO  31000  Эрсдэлийн менежмент

Энэхүү олон улсын стандарт нь эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх зарчим, ерөнхий арга зүйн удирдамжаар хангахад чиглэгдэнэ.

Энэхүү олон улсын стандарт нь нэвтрүүлэхийг хүсэж буй төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллага, хамтарсан үйлдвэр, нийгэмлэг, холбоо, корпораци, хувь хүнд зориулагдсан болно.

Иймд энэхүү олон улсын стандарт нь зөвхөн нэг үйлдвэр, салбарт тусгайлан зориулагдаагүй.

ТАЙЛБАР:

  • Хэрэглэхэд хялбар байлгахын тулд энэхүү олон улсын стандартыг хэрэгжүүлэгч бүх талыг “байгууллага” гэсэн нэг ерөнхий нэрээр нэрлэнэ.
  • Энэхүү олон улсын стандартыг байгууллагын хөгжлийн бүх үе шатанд болон стратеги, шийдвэр, үйл ажиллагаа, үйл явц, чиг үүрэг, төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө, санхүү зэрэг үйл ажиллагааны өргөн хүрээнд хэрэглэж болно.
  • Энэхүү олон улсын стандартыг эрсдэлийн мөн чанар, түүний эерэг ба сөрөг үр дагавраас хамаарах эрсдэлийг удирдах үйл ажиллагаанд хэрэглэх боломжтой.
  • Хэдийгээр энэхүү олон улсын стандарт ерөнхий арга зүйн удирдамжаар хангах ч бүх байгууллагуудад эрсдэлийн менежментийн нэг ижил хэв загварыг бий болгоход чиглэгдээгүй.
  • Харин хэрэгжүүлж буй тухайн байгууллагын өөрийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийн менежментийн цар хүрээ болон төлөвлөлт, бүтэц, загвар, эрэлт хэрэгцээ, тодорхой зорилт, нөхцөл байдал, үйл ажиллагаа, санхүү болон ажлын чиглэл, туршлага, онцлог зэрэгтэйгээ уялдуулан хэрэгжүүлэх боломжтой.
  • Энэхүү олон улсын стандарт өнөө болон ирээдүйд ч эрсдэлийн менежментийг удирдах үйл явцыг ижил аргачлал, түвшинд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.
  • Тухайлсан эрсдэл буюу тодорхой салбарт стандартыг хэрэгжүүлэх нийтлэг арга зүйн удирдамжаар хангах боломж олгох бөгөөд бусад стандартыг орлохгүй.
  • Энэхүү олон улсын стандартыг баталгаажуулалтын зорилгоор ашиглахгүй.