ISO 37001
ISO 37001 Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо.
Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо дангаар болон бусад менежментийн тогтолцоотой хоршин хэрэгжиж болох бөгөөд дараах асуудлыг хамаарна. Үүнд:
- Нийтийн албаны болон хувийн байгууллага, ашгийн бус салбарын байгууллага дахь авлигын асуудал;
- Тодорхой байгууллагаас гарах авлигын үйлдэл;
- Ажилтан байгууллагын нэрийн өмнөөс юм уу, байгууллагын ашиг тусын тулд хахуульдах;
- Өөрийн болон байгууллагын ашиг тусын тулд бизнесийн холбоотон (бизнесийн түнш) байгууллагыг хахуульдах;
- Байгууллагын авлига;
- Байгууллагын ажилтан байгууллагынхаа авлигын ажил үйлд оролцох;
- Бизнесийн холбоотон байгууллага авлигын ажил үйлд оролцох;
- Шууд ба шууд бус авлигын хэлбэр (авлига авсан, өгснийг гуравдахь талаас нотолсон гэх мэт) болно. Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны стандарт нь луйвар, үл итгэлцэл, шударга бус өрсөлдөөн, мөнгө угаах болон бусад холбогдох авлигын хэрэгтэй холбоогүй боловч, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх байгууллага дурдсан үйл хэргийг хамрах хүрээнд нэмэн оруулж болох бөгөөд байгууллагын хэмжээ, зорилго чиглэлийг үл харгалзан хувийн болон төрийн, ашгийн бус бүхий л салбарын байгууллага, эсвэл байгууллагын нэгж, хэсэг энэхүү баримт бичгийг шаардлага ѐсоор даган мөрдвөл зохино.
Тус шаардлагын цар хүрээг 4.1, 4.2, 4.5–д заасан хүчин зүйлсээр зохицуулна.
1-р ТАЙЛБАР: Хавсралтын А.2-ыг үзнэ үү.
2-р ТАЙЛБАР: Тодорхой байгууллагаас гарах авлигын үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, авлигад өртөх эрсдэлийг бууруулахад шаардлагатай арга хэмжээнүүд нь тухайн байгууллагын (буюу байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж буй ажилтнууд эсвэл бизнесийн холбоотон) авлигаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу үйлдэл үзүүлэхэд хэрэглэх арга хэмжээнүүдээс ялгаатай байж болно. Хавсралт хэсгийн А.8.4–ийг үзнэ үү.