2017-09-18 10:49:39

"ХӨВСГӨЛ ТИТАНИК" ХХК-д БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ

“МонСертф” ХХК-ийн Баталгаажуулалтын зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар “Хөвсгөл Титаник” ХХК-нд Чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэв.

Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийн дагуу гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд “МонСертф” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн, гүйцэтгэх захирал П.Цэцэгмаа, ахлах аудитор Д.Батсайхан, “Хөвсгөл Титаник” ХХК-ийн хүний нөөцийн менежер М.Баттулга, чанарын менежер Д.Мөнхбаяр нар оролцлоо.