2017-09-20 16:06:10

МонСертф компанийн гадаад хамтын ажиллагаа өргөжсөөр байна

Монголын анхны хувийн олон улсын баталгаажуулалтын байгууллага МонСертф компанийн гадаад хамтын ажиллагаа болон нэр хүнд өсөн нэмэгдсээр байна. Тухайлбал Их Британид төвтэй Сингапур улсын GIC UK олон улсын баталгаажуулалтын байгууллага МонСертф ХХК дээр 2 өдөр үнэлгээ явуулж, мөн албан ёсоор төлөөлөгчийн газраар сонголоо.

Түүнчлэн монгол аудиторуудыг өөрийн бүртгэлийн системд бүртгэхээр болж, бүртгэлийн процесс болон баталгаажуулалтыг хэрхэн хийх болон GIC олон улсын баталгаажуулалтын байгууллагын аудитад тавигдах шаардлагын талаар үнэтэй сургалт зохион байгуулсан юм.

Сургалтын дараа 2 байгууллагын ирээдүйн хамтын ажиллагааны хүндэтгэлийн арга хэмжээ болов. Энэ сургалтад Монгол Улсын талаас сонсогчид идэвхитэй оролцож байгаа агаад сургалтын танхим дүүрчээ.