2018-03-31 19:59:47

Ховд аймагт танилцуулах сургалтаа амжилттай хийлээ

МонСертф ХХК-ийн санаачилсан "Дэлхийн стандарт Монголд" аян Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт танилцуулах сургалтаа амжилттай хийлээ. Аймгийн засаг даргын тамгын газрын хуралдааны их танхимд Менежментийн тогтолцооны тухай мэдээлэл, нэгдсэн ойлголт авахаар төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 156 төлөөлөл оролцлоо.

Бид бүхэнтэй хамтарч ажилласан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболд, СХХэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг болон СХХэлтэсийн хамт олонд талархал илэрхийлье.